"Усны хомсдол - бидний ирээдүй" гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

2023/12/25
"Усны хомсдол - бидний ирээдүй" гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

"НЭГ ГОЛЫН ХҮҮХДҮҮД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД  ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “УСНЫ ХОМСДОЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах сэтгэхүйг хүүхэд багачуудад төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад усны тухай ойлголт, усыг зөв зохистой ашиглах, бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар экологийн боловсрол олгох, өсвөр насныхны экологийн хүмүүжил, хандлагад эерэг нөлөө үзүүлэх, байгаль хамгаалах бүх нийтийн үйлсэд нэгдэхийг уриалах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг сурталчлах, суурь ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 9-11-р ангийн сурагчдын дунд “Усны хомсдол-Бидний ирээдүй” гар зургийн уралдааныг 2023 оны 10 дугаар сарын 02-оос 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. 

Гар зургийн уралдаанд нийт аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас 24 бүтээл ирүүлснээс Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 9в ангийн суралцагч Ц.Хүслэн I байр, Дорнод ахлах сургуулийн 10б ангийн суралцагч М.Амина II байр, Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн суралцагч Э.Эрдэнэтунгалаг III байрыг  тус тус эзэллээ.

 

 

"Усны хомсдол - бидний ирээдүй" гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх