Гантулгын Ган-Эрдэнэд гавьяат тамирчин цол хүртээлээ

2023/12/28
 Гантулгын Ган-Эрдэнэд гавьяат тамирчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Өнөөдөр  73 дахь удаагийн сүмо бөхийн аварга Гантулгын Ган-Эрдэнэд гавьяат тамирчин цол хүртээлээ.  Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2014 оны гуравдугаар сарын башёгоос эхлэн Маэгаширийн 10-т эрэмблэгдэн макүүчи зиндаанд анхны барилдаанаа хийж эхэлсэн билээ. Энэ өдрөөс хойш дээд зиндаанд тогтмол сайн барилдаж, Сэкивакэ цол хүртэн 2015 оны тавдугаар сард дээд зиндаанд 12 даваа, гурван унаатай түрүүлж Монголын их хүчтнүүдийн залгамж гэдгээ харуулсан тамирчин юм. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол өнөө цагийн үлгэр жишээ болсон гайхалтай бөх. Олон дараалсан хүнд гэмтлүүд, зиндаа буурч, цолоо алдаж, туслахынхаа туслах хийж явсан хүнд цаг үеүдийг даван эргэн дээд зиндаандаа гарч ирсэн билээ.

Гантулгын Ган-Эрдэнэд гавьяат тамирчин цол хүртээлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх