3991 бөхөнгийн эврийг хууль бусаар Хавирга Ар хашаатын боомтоор хил давуулжээ

2024/01/18
3991 бөхөнгийн эврийг хууль бусаар Хавирга Ар хашаатын боомтоор хил давуулжээ

Дорнод аймгийн нутаг Хавирга Ар хашаатын боомтоор 3991 бөхөнгийн эврийг хууль бусаар хил давуулсан байна. Монголын хилийг давж БНХАУ-ын гаалийн шалган дээр илэрч баригджээ. Шаланз маркийн машины дор нуусан байсныг рентгенээр илрүүлсэн бөгөөд тус хэргийг цагдаагийн газар шалгаж байна. 

Уг хэрэгт Дорнод аймагт амьдардаг БНХАУ-ын 2 иргэн холбоотой байх магадлалтай байна.

Бөхөн нь ДБХХ-ны Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтны аймагт багтсан бөгөөд Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтны тоонд багтсан амьтан юм. 

 

3991 бөхөнгийн эврийг хууль бусаар Хавирга Ар хашаатын боомтоор хил давуулжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх