Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2024/02/17
Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ: Шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, шаардлагатай бол жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дорнод аймгийн нутгаар: 17-ны өдөр, 17-ноос 18-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шуурна. Хугацааны эхээр шөнөдөө Баяндун орчмоор -4...-6 градус, бусад нутгаар -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, 14-нөөс хүйтэрч шөнөдөө -19...-24 градус, өдөртөө ихэнх нутгаар -7...-12 градус хүйтэн, 19-нөөс дахин хүйтэрч шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: 17-ны өдөр, 17-ноос 18-нд шилжих шөнө цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр.

Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх