Аймгийн аюулгүй нөөцөд 489,6 тн өвс , 150 тн тэжээлийг бүрдүүлэх худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна

2024/02/20
Аймгийн аюулгүй нөөцөд 489,6 тн өвс , 150 тн тэжээлийг бүрдүүлэх худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Улсын Онцгой комиссын тогтоосон хугацаагаар үргэлжлүүлэх,
2. Улсын нөөцөөс олгож буй 592 тн улаан буудайг татаж аван, цагаан зудтай сумдад хуваарилан, хүргэж өгөх асуудлыг шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангах,
3. Зудад нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөлд хамруулах ажлыг судалж, бэлтгэл ажлыг хангах ажлыг хэсгийг байгуулж ажиллах,
4. Цас ихээр орсон сумд зорчих хөдөлгөөнөө хэвийн болгож, цасанд боогдсон газарт зам гаргах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг шийдвэрүүд гарлаа.
✔Дорнод аймгийн Онцгой комисс нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэн ажиллаж,
энэ хугацаанд аймгийн аюулгүйн нөөцөөс 14 сумын малчдад 2 удаагийн олголтоор нийт 200тн буюу 10 мянган боодол өвс, 70тн буюу 2800 шуудай тэжээл, Улсын нөөцөөс 130 тн буюу 5200 шуудай тэжээлийг тус тус хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа юм.
Мөн нэмэлтээр аймгийн аюулгүй нөөцөд 489,6 тн өвс , 150 тн тэжээлийг бүрдүүлэх худалдан авах арга хэмжээг зохион байгуулж, малчдад ахин хөнгөлөлттэй үнээр олгохоор ажиллаж байна.
Аймгийн аюулгүй нөөцөд 489,6 тн өвс , 150 тн тэжээлийг бүрдүүлэх худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх