Улсын тэргүүний  1 дүгээр цэцэрлэг  “ Өв соёлоо өөрөө суралцаж,  өвлүүлэн уламжлуулцгаая үзэсгэлэн зохион байгууллаа 

2024/03/02
Улсын тэргүүний  1 дүгээр цэцэрлэг  “ Өв соёлоо өөрөө суралцаж,  өвлүүлэн уламжлуулцгаая үзэсгэлэн зохион байгууллаа 

Дорнод аймаг дахь “ Дорнын шаглаа”  төрийн бус байгууллагаас  санаачилан Улсын Тэргүүний 1-р цэцэрлэгтэй  хамтран  Монголын Эмэгтэйчүүдийн байгууллагын 100-н жилийн ойг угтан “ӨВ СОЁЛОО  ӨӨРӨӨ СУРАЛЦАЖ, ӨВЛҮҮЛЭН УЛАМЖУУЛЦГААЯ  “ үзэсгэлэн  боллоо.  Энэхүү үйл ажиллагааны зорилго нь        Монгол зүү ороох оёдлыг “ЮНЕСКО-д ” бүртгүүлэх ажлыг дэмжих зорилгоор 100 эмэгтэйд зүү ороох сургалтыг явуулан нэгтгэж 1 том  бүтээл гаргахад  үйл  урладаг эмэгтэйчүүдийг дэмжих сурталчилах   зорилготойгоор зохион байгуулагдсан ба   аймаг   сумдын уран эмэгтэйчүүд болон 1 дүгээр цэцэрлэгийн багш ,ажилтан,  8 бүлгийн   ээж аавууд   нийт  100 хүн хамрагдлаа. 

“ӨВ СОЁЛОО  ӨӨРӨӨ СУРАЛЦАЖ, ӨВЛҮҮЛЭН УЛАМЖУУЛЦГААЯ  “  үзэсгэлэнд оролцож байгаа ээжүүдэд  Дорнын шаглаа төрийн бус байгууллагын  Тэргүүн Монгол  улсын  уран хатгамалч   Цолмонсүрэн   өөрийн уран  Дондогдулам хатны бүтээл,   Xатгамлын төрөл зүү ороох загасан  нуруу шүдэн хөрөө оёдол задгай хатгамлаар оёсон бүтээлүүд , Зээгт наамал , Mонгол эсгий арьс ширэн урлал, зүймэл- хөдрөг оёмол бүтээлүүд , Hэхмэл- сүлжэл зоос ширээ тууз зохих  зэрэг бүтээл, мөн багш ажилтан болон эцэг эхчүүд өөрсдийн хийсэн бүтээлээрээ  үзэсгэлэн гаргаж  танилцууллаа. 

Мөн ээжүүдэд зүү ороох оёдолоор  зүрхэн цэцэг хэрхэн оёх аргыг зааж өгч хамтран ажиллалаа. 

 

Улсын тэргүүний  1 дүгээр цэцэрлэг  “ Өв соёлоо өөрөө суралцаж,  өвлүүлэн уламжлуулцгаая үзэсгэлэн зохион байгууллаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх