© 2026 Nomadz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентуудыг зөвшөөрөлгүйгээр болон дурдалгүйгээр нийтлэх, хэвлэх, эш татахыг хориглоно.

740 жилийн түүхтэй Чингис хааны эш хөргийг Тайванийн музей олон нийтэд дэлгэн үзүүлнэ

Их эзэн Чингис хааны хамгийн алдартай эш хөргийг 1278-1279 оны хооронд Хорихасун хэмээх монгол зураач бүтээсэн түүхтэй. Судлаачдын үздэгээр энэхүү хөргийг Чингис хааны ач хүү Хубилай хааны яриа, мөн Их хааныг нүдээр харж байсан хүмүүсийн дурсамж, тодорхойлолтод тулгуурлан зуржээ. Өнөөгийн ойлголтоор “ам зураг” гэж нэрлэж болох уг бүтээл нь Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитой хадгалсан хөргүүдийн нэгт тооцогддог байна. Түүнчлэн тухайн үед эзэнт гүрний зарим хаад, хатдын хөргийг мөн бүтээж, тахилгын сүмд залан тахин шүтэх уламжлал тогтжээ.

740 жилийн түүхтэй уг үнэт бүтээлийн эх хувь өдгөө Тайваньд хадгалагдаж байна. Тодруулбал, Тайванийн Үндэсний хааны ордон музейн хосгүй үнэт үзмэрүүдийн нэг болжээ.

Тус музей ирэх долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд Чингис хаан болон Юань гүрний хаад, хатдын хөргийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болсон байна. Эдгээр бүтээлийг 15 жилийн өмнө олон нийтэд үзүүлж байжээ.

Share this:

Leave a comment:

Top