Урт хугацаагаар буюу 13-24 сарын хугацаатай тэтгэвэрийн зээлийн хүү 18 хувь байсан бол өнөөдрөөс 15,6 хувь болж 2,4 пунктээр буурч байна. Энэ бол шинээр тэтгэвэрийн зээл авах ахмадууд хамрагдах боломжтой нөхцөл юм. Харин одоо тэтгэвэр барьцаалсан урт хугацааны зээлтэй байгаа иргэд зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа 15,6 хуийн хүүтэй зээлд хамрагдах эрх үүсэх юм байна.
Тэгвэл 12 сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний тэтгэврийн зээл 10 хувийн хүүтэй хэвээр үргэлжилнэ. Цаашлаад 2020 онд дахин тэтгэвэрийн зээлийн хүү 2,6 пунктээр буурч 13 хувийн хүүтэй болно гэдгийг салбарын байгууллагаас мэдээллээ.
13-24 сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү өнөөдрөөс 15,6 хувь болж буурлаа | |
Jaran.MN Facebook |