Аймгийн алдарт уяачын хадланг бэлтгэж байсан 327-р ангийн цэрэг амиа алджээ

2019/10/02
Аймгийн алдарт уяачын хадланг бэлтгэж байсан 327-р ангийн цэрэг амиа алджээ

Энэ сарын 18-ны өдөр Чойбалсан сумын нутаг Хавиргын ганга хэмээх газарт аймгийн алдарт уяач Б.Бэххуягийн хадланг хадаж байсан Зэвсэгт хүчний 327-р ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ. Тус хадлангийн бригадад Зэвсэгт хүчний 327-р ангийн н.Баяртулга ахлагчтай таван цэрэг 9-р сарын 10-ны өдрөөс хойш ажиллаж байжээ. Одоогоор амиа алдсан хугацаат цэргийн алба хаагчийн үхлийн шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд талийгаач Н нь 2018 оны намар Улаанбаатар хотоос цэрэгт татагдаж ирсэн 19 настай залуу байжээ. 

Ямартай ч гэмлийн гаралтай нас барсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт байна. Гэхдээ шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарсны дараа гадны нөлөөтэй юу эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан уу гэдэг нь тодорхой болно.

Аймгийн алдарт уяачын хадланг бэлтгэж байсан 327-р ангийн цэрэг амиа алджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх