Дорнод аймгийн Баян-Уул сумын 6-р баг Наянга хэмээх газар нутаглаж байсан иргэн А-гийн хоттой суурь руу 10-р сарын 6-ны өдрийн 13 цагийн орчимд зэрлэг баавгай дайрч хоёр үхрийг нь барьсан байна. Айлын эзэн зэрлэг баавгайг буудаж алсан бөгөөд тус газарт өнөөдөр БОАЖГ, Цагдаагийн газрын хамтарсан шалгалт үзлэг хийгдэж байна. Харин үхсэн баавгайн зураг болон мэдээллийг сэтгүүлчдэд өгөхгүй байх талаар Прокурорын газраас үүрэгджээ.
Үхэр барьсан баавгайг буудаж алжээ | |
Jaran.MN Facebook |