ДПК ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхдагч сургууль боллоо

2019/10/15
ДПК ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхдагч сургууль боллоо

 Дорнод Политехникийн коллеж өнгөрсөн 2017 онд олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн OHSAS 18001:2007 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж бусдад үлгэр дууриал үзүүлж байгаа. Энэхүү стандарт нэвтэрснээр тус сургуулийг төгсөгч нар хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв дадлыг эзэмшиж ажлын байранд гарах болсноороо өндөр ач холбогдолтой. Тэгвэл дээрх стандарын өргөтгөл болгон олон улсын ISO 45001:2018 стандартыг боловсролын салбартаа анхдагч болон өнөөдөр нэвтрүүллээ. Дорнод Политехникийн коллеж энэхүү менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр ажилчид, багш оюутанууд, хамтран ажиллагч байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр эерэг нөлөөлийг үзүүлэх, ажлын байран дээрх үйлдвэрлэлийн осол гэмтэл, үүсч болохуйц аюулыг тодорхойлж урьдчилан сэргийлэхийг сурталчилан таниулах юм байна.

ДПК ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн анхдагч сургууль боллоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх