Дорнод аймгийн ИТХ-аар батлагдан хэрэгжиж байгаа ХБИ-ийн хөгжил хамгааллын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд эмнэлэгийн хойд талын уулзвар дээр дуут гэрлэн дохио байрлуулсан. Энэ жил дахин 4 газарт дуут гэрлэн дохиог 12 сая төгрөгөөр байрлуулах юм байна. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн их зорчдог газруудыг сонгох бөгөөд дуут гэрлэн дохио ажиллаж байвал жолооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиж байгаа гэж ойлгоно, нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гарцаар тайван гарах нөхцөл бүрджээ.
Дуут гэрлэн дохио ажиллахад жолооч та заавал зогсож байгаарай | |
Jaran.MN Facebook |