Зөвхөн нэг цооногоос 22 жилийн хугацаанд 25 сая долларын бүтээгдэхүүн олборложээ

2019/11/14
Зөвхөн нэг цооногоос 22 жилийн хугацаанд 25 сая долларын бүтээгдэхүүн олборложээ

Газрын тосны 19-р талбайн 3-р цооног буюу Монгол улсын анхны ерөнхийлөгч дээлээ тосдож байсан энэ цооногоос 22 жилийн хугацаанд  500 мянган баррель тос буюу 25 сая долларын бүтээгдэхүүн олборлосон байна. Ийм байтал баялагийнхаа дээр амьдарч байгаа Матад Халхгол суманд үр өгөөжөө өгөөгүй, эдгээр сумдууд хамгийн хөгжил муутай.  Орон нутагт оруулах үр өгөөжийн асуудлыг олон жил ярьж байгаа боловч дорвитой шийдвэр гардаггүй. Үе үеийн улсын тэргүүн, ерөнхий сайд, салбарын сайдууд нь үйл ажиллагаатай нь танилцдаг боловч тухайн бүс нутгийг хөгжүүлэх асуудлыг орхигдуулсаар ирсэн. Энэ удаад ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжлал ёсоор Газрын тосны 19,21-р талбайтай танилцах үеэр Матад сумын зүгээс Петро Чайна Дачин Тамсаг компани Матад суманд шинэ сум төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг тавьлаа. Ерөнхий сайд зүгээр нэг танилцаад өнгөрсөн үү, бүс нутгийг хөгжүүлэх зоригтой шийдвэр гаргах уу гэдэг цаг  хугацааны л асуудал болж үлдлээ.  

Зөвхөн нэг цооногоос 22 жилийн хугацаанд 25 сая долларын бүтээгдэхүүн олборложээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх