Оросууд Халхголд шинэ сум барьсан, харин Хятадууд Матадыг шинэ сумтай болгох уу?

2019/11/15
Оросууд Халхголд шинэ сум барьсан, харин Хятадууд Матадыг шинэ сумтай болгох уу?

2005 оноос хойш Петро Чайна Дачин Тамсаг компани  газрын тосны хайгуул олборлолтын ажлыг Газрын тосны 19,21-р талбайд явуулж байна. Жилд дунджаар 800.000 тонн газрын тос олборлож байна. Петро Чайна Дачин Тамсаг компани 19-р талбайд 650 км2 талбайг, 21-р талбайд 209 км2 талбайг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагу эзэмшиж байгаа бөгөөд нийт 2 талбайд 799 цооног гаргаснаас одоогийн байдлаар 668 цооногоос олборлолт явуулж байна. Эдгээр талбайгаас хоногт 2514 тонн буюу 18563 баррель тос олборлодог юм байна. Дачин маркийн тосны ханшаар 1 баррель тос 54,5 ам.доллар буюу хоногт монгол мөнгөөр 2 тэрбум 630 сая төгрөгний тос олборлож байна. Гэтэл баялгийнхаа дээр амьдарч байгаа Матад, Халхгол сумдууд хамгийн хөгжил муутайгаас гадна Монгол улсын зах хязгаар нутаг эзэнгүйдэхэд хүрээд байгаа. Тийм учраас Матад сумын зүгээс Петро Чайна Дачин Тамсаг компанийг Матад суманд шинэ сум төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьж энэхүү саналыг дэмжихийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илэрхийлсэн. Халхын голын түүхт 80 жилийн ойгоор ОХУ-ын Роснефть компани Халхгол суманд 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар шинэ сум барьсан. Тэгвэл хоногт сая долларын тосыг Монголын газар шороо, Матад сумын нутаг дэвсгэрээс олборлож байгаа Петро Чайна Дачин Тамсаг компани Матадыг шинэ сумтай болгох уу гэдэг асуулт хариу нэхэн үлдэж байна.

Оросууд Халхголд шинэ сум барьсан, харин Хятадууд Матадыг шинэ сумтай болгох уу?  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх