Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Петро Матад компанийн газрыг албадан чөлөөллөө

2019/12/12
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Петро Матад компанийн газрыг албадан чөлөөллөө

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Матад 20 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөөг батлуулан ажиллаж байгаа гэх Петро Матад компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйээр газрын хэвлийг хөндөн барилга байгууламж байршуулан 2 байршилд 6 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоодсон байна. Тйимээс өнгөрсөн 5-р сараас буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлэн Дорнод аймаг болон Матад сумын зүгээс газар чөлөөлөх 2 удаагийн мэдэгдэл, 2 удаагийн захирамж хүргүүлсэн боловч Петро Матад компани дээрх шаардлагуудыг үл биелүүлсэн. Ийм учраас дараагийн шатны хуулийн арга хэмжээ буюу газрыг албадан чөлөөлөх Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч энэ сарын 11-ны өдөр Петро Матад компанийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цагдаагийн хяналтан дор чөлөөллөө. 

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Петро Матад компанийн газрыг албадан чөлөөллөө   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх