Петро Матад компани Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзжээ

2019/12/14
Петро Матад компани Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзжээ

Дорнод аймгийн Матад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт Газрын тосны 20-р талбайд өнгөрсөн 5-р сараас эхлэн газар ашиглах зөвшөөрөлгүйгээр Петро Матад гэх компани үйл ажиллагаа явуулсан. Тийм учраас аймаг сумын зүгээс хууль ёсны шаардлагыг тавьж иргэний нийгмийн байгууллагууд ч мөн Петро Матад компанийн хууль бус үйлдлийг таслан зогсоох асуудлаар олон удаагийн тэмцэл өрнүүлсэн. Улмаар аймаг сумын зүгээс 2 удаагийн газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Дээрх үйлдлийг Петро Матад компанийн зүгээс эсэргүүцэн Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 10-р сарын 07-ны өдрийн А/494 тоот  "Газар чөлөөлөх захирамж"-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны 11-р сарын 4-ны өдөр болж анхан шатны шүүхээс Петро Матад компанийн газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн байдаг. Үүний дараа Петро Матад компани дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

 

Петро Матад компани Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх