Орон нутгийн сурагчдын амралтыг сунгаагүй

2020/01/06
Орон нутгийн сурагчдын амралтыг сунгаагүй

Дорнод аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 13,8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Харин Хэрлэн сумын тухайд нийт амбулаторийн үзлэгийн 16,8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд энэ тоо өмнөх 7 хоногоос 4,6 хувиар өссөн үзүүлэлт байна. Нийслэлд томуугийн дэгдэлт өндөр байгаагаас үүдэж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гарсан. Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нь зохицуулалт хийх бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй тул Дорнод аймгийн сурагчид энэ сарын 13-наас хичээлдээ орно.

Орон нутгийн сурагчдын амралтыг сунгаагүй   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх