Маргааш Төрийн ордонд хэлэлцээрийн ширээний ард сууна

2020/01/13
Маргааш Төрийн ордонд хэлэлцээрийн ширээний ард сууна

Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг  Матад, Халхгол сумдын удирдлагууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс шаардаад байгаа. Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас тэмцэгч, жагсагчид газрын тосны 19-р талбайн замыг хааж тээвэрлэлтийг 1-р сарын 11-ны 16 цагт зогсоосон. Харин газрын тосны 21-р талбайн тээвэрлэлтийн замыг 1-р сарын 12-ны 12 цагаас хойш хааж тээвэрлэлт зогссон мэдээллийг ирүүлээд байгаа. Тэгвэл маргааш буюу 1-р сарын 14-ны өдөр Төрийн ордонд дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон байна. Петро Чайна Дачин Тамсаг компанийн удирдлагууд болон Матад, Халхгол сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл ТББ-ын тэргүүн Г.Адилбиш нарыг хэлэлцээрт орох болсныг мэдэгджээ.

Маргааш Төрийн ордонд хэлэлцээрийн ширээний ард сууна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх