Иргэний нийгмийн байгууллагууд “Газрын тосны эсрэг" тэмцлээ зогсоолоо

2020/01/15
Иргэний нийгмийн байгууллагууд “Газрын тосны эсрэг" тэмцлээ зогсоолоо

Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компанийг Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардаж Матад сумын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд жагсаалаа эхлүүлсэн. Харин энэ сарын 15-ний өдрөөс эхлэн “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” НҮТББ, “Машинтай жагсаал холбоо” ТББ-ууд тэмцлээ зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ тухай тайлбарлахдаа  иргэний нийгмийн байгууллагууд ард иргэд, нутаг орныхоо төлөө жагссан. Харин хэн нэгэн улс төрчийн сонгуулийн “шоу” болгох гэж энэ тэмцлийг эхлүүлээгүй гэлээ. 1-р сарын 14-ний өдөр УИХ-ийн гишүүн Х.Болорчулуун Халхгол, Матад сумдын засаг дарга нарыг Улаанбаатар хотноо дуудаж “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр болсон. Ингэхдээ тэмцлийг эхлүүлсэн иргэний нийгмийн байгууллагуудаас нэг ч төлөөллийг оролцуулаагүй байна. 5 цаг хуралдсан уулзалт ямар ч шийдэлд хүрсэнгүй өндөрлөжээ. Учир нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани Халхгол сумын музейг засварлах, Матад сумын ундны усны худгийг засварлахад дэмжлэг үзүүлсэн. Мөн жил бүр хүүхдүүдэд бэлэг өгдөг. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд юм. Тиймээс заавал сумдтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ийнхүү газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” компани МУ-ын хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзжээ.

Иргэний нийгмийн байгууллагууд “Газрын тосны эсрэг" тэмцлээ зогсоолоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх