Матадын хурлын тэргүүлэгчид дэмжвэл Петро Матадын асуудлыг дахин хэлэлцэнэ

2020/01/20
Матадын хурлын тэргүүлэгчид дэмжвэл Петро Матадын асуудлыг дахин хэлэлцэнэ

 

Өнгөрсөн 2019 оны 5-р сараас эхлэн Петро Матад компани Матад сумын 6-р багийн нутагт хууль бусаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Дээрх үйлдлийг аймаг сумын удирдлагууд, тус сумын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй эсэргүүцэж 2019 оны 12-р сард газрыг албадан чөлөөлөх үйл ажиллагааг явуулсан. Гэтэл энэ үйл явдалтай зэрэгцэн Матад сумын ИТХ 2020 онд Петро Матад компанид 6 байршилд кэмпийн зориулалтаар газар олгохыг дэмжсэн нь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Улмаар 2020 оны 1-р сарын 8-ны өдөр Матад сумын төвд болсон жагсаалын үеэр дээрх шийдвэрээ цуцлахыг иргэдийн зүгээс шаардсан. Шаардлагын хүрээнд энэ сарын 22-ны өдөр Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж Петро Матадад газар олгосон асуудлыг дахин ИТХ-аараа хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.

Матадын хурлын тэргүүлэгчид дэмжвэл Петро Матадын асуудлыг дахин хэлэлцэнэ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх