Дорнод аймагт ажиллаж буй БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг түр хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцлөө

2020/01/28
Дорнод аймагт ажиллаж буй БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг түр хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцлөө

Аймгийн удирдлагаас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай уулзалт хийж өмнө нь амрахаар явсан тус аж ахуйн нэгжүүдийн ажилчид Хятад болон гуравдагч орны иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцсөн байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдахаар байгаа хэдий ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж Монгол улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол улсын засгийн газраас БНХАУ-д дэгдээд буй “корона” вирусийн тархалтаас үүдэн авто замын хилийн боомтуудаа түр хугацаагаар хаах, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх шийдвэр гарсан. Иргэдийн хувьд авто замаар зорчих боломжгүй ч агаараар болон төмөр замаар зорчих  боломжтой юм. Харин манай аймгийн хувьд ОХУ-тай 2, БНХАУ-тай 3 боомтоор харилцдаг онцлогтой. Иймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дахь хилийн боомтуудыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Монгол улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргад болон Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байна.

Дорнод аймагт ажиллаж буй БНХАУ болон гуравдагч орны ажилчдыг түр хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцлөө  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх