Тайвширч болохгүй

2020/02/05
Тайвширч болохгүй

Монгол улсын хувьд шинэ коронавирүсийн эрсдэл өндөртэй орны тоонд багтаж байгаа тул дээд зэргийн анхаарал болгоомж,  ариун цэврийн шаардлага хангаж дор бүрнээ хичээх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд өдөр бүр зөвлөж байна. Харин сүүлийн өдрүүдэд шинэ коронавирүсийн талаар иргэд тоохоо больж зах худалдааны төвүүдээр хүн амын бөөгнөрөл үүсч, ингэхдээ амны хаалтыг хэрэглэхээ больсон байдал ажиглагдах боллоо. Гэтэл шинэ коронавирүсээр өвчлөгсдийн тоо өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Гэхдээ халдвар бүртгэгдээд байгаа гадны улс орноос зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа учраас шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.  Хэрвээ өвчлөл гарсан улс оронд зорчоод ирсэн тохиолдолд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг анхаарууллаа. 

Тайвширч болохгүй   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх