П.Гэрэлбаатар Матадын төлөөлөгчдийг гаргасан тогтоолоо цуцлахыг хүсчээ

2020/02/07
П.Гэрэлбаатар Матадын төлөөлөгчдийг гаргасан тогтоолоо цуцлахыг хүсчээ

Хууль бусаар Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан Петро Матад компанид Матад сумын ИТХ энэ онд 6 байршилд кэмпийн зориулалтаар газар олгохыг дэмжсэн. Харин дээрх шийдвэрийг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс эсэргүүцэж тогтоолоо хүчингүй болгохыг шаардсан. Улмаар Матадын төлөөлөгчид гаргасан шийдвэрээ эргэн харахаар болж Петро Матадад олгосон газрын асуудлаар дахин хуралдахаар болсон байна. Мөн тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдон сууж байгаа төлөөлөгч П.Гэрэлбаатар сумын ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул дээрх шийдвэрээ эргэн харахыг хүссэн албан бичгийг хүргүүлээд байна. 

П.Гэрэлбаатар Матадын төлөөлөгчдийг гаргасан тогтоолоо цуцлахыг хүсчээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх