3-р сарын усны тоолуурын заалтыг мэссэжээр хүлээн авна 

2020/02/28
3-р сарын усны тоолуурын заалтыг мэссэжээр хүлээн авна 

Шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод НАА ОНӨААТҮГ 3-р сарын усны тоолуурын заалтыг цахимаар болон утсаар авахаар болсон байна. Иргэн та өөрийн орон сууцыг хариуцсан байцаагчийнхаа утасны дугаар луу усны тоолуурын заалтаа 2-р сарын 28-наас 3-р сарын 3-ны дотор илгээх ёстой. Ингэхдээ эхлээд байр хаалганыхаа дугаарыг бичнэ, үүний дараа халуун болон хүйтэн усны тоолуурын заалтыг бичих бөгөөд ингэхийн тулд халуун усны тоолуурын заалтны өмнө НА тэмдэглээг бичээд 5 оронтой тоог бичих, хүйтэн усны тоолуурын өмнө НU гэсэн тэмдэглэгээг болон 5 оронтой тоог бичээд илгээх юм байна. Хэрвээ танайх 4 тоолууртай бол гал тогооны усны тоолуурын заалтыг нэмж илгээхдээ GHA, GHU гэсэн тэмдэглэгээнүүдийг ашиглана.

 

3-р сарын усны тоолуурын заалтыг мэссэжээр хүлээн авна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх