Covid-19 халдварын тохиолдол Монгол улсад бүртгэгдсэнийг өнөөдөр өглөө улсын онцгой комиссоос зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Төрийн банкны Дорнод аймаг дахь салбар, Дорнод Петровис компаниуд аймгийн онцгой комисст хандив өглөө. Төрийн банкнаас 1 сая төгрөг, богино долгионы станц, маск зэргийг хандивласан бол Дорнод Петровис компанийн зүгээс 500 мянган төгрөгний шатахууны талоныг хандивлалаа.
Мөн ЕБС-ын 1994 оны төгсөгчид гар ариутгагч, хамгаалалтын хувцас, маск зэргийг хандивласан бөгөөд аймгийн онцгой комисс хуралдаж дээрх хүмүүнлэгийн тусламжийг зарцуулах журмыг батлах тухай хэлэлцэж байна.
Төрийн банк, Петровис ХХК-иуд АОК-т хандив өглөө | |
Jaran.MN Facebook |