Ульхан, Эрээнцавын боомтуудаар зөвхөн монгол иргэдийг оруулж эхэллээ

2020/03/11
Ульхан, Эрээнцавын боомтуудаар зөвхөн монгол иргэдийг оруулж  эхэллээ

Дорнод аймагт гадаад улсад зорчиж ирээд өөрийгөө тусгаарласан 17 иргэн байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн бөгөөд харъяа өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажиглалтад байгаа гэж ЭМГ-аас мэдээллээ. Одоогийн байдлаар Дорнод аймаг БНХАУ-тай хил залгаа боомтуудаа хаасан, харин ОХУ-ын хиллэдэг Ульхан, Эрээнцавын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаад өнөөдрөөс дээрх боомтуудаар иргэдийг хилээр гаргахыг хориглож, хилийн гаднаас зөвхөн монгол иргэдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Гадаад улсад зорчиж ирсэн иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд ингэхдээ,

  • Гэрээсээ гарахгүй байх
  • Гэртээ зочин урихгүй байх
  • Аль болох тус тусдаа байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
  • Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
  • Бие тавгүйрхсэн тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа эмчдээ хандах зэрэг зөвлөмжийг мөрдөх юм байна. 

 

Ульхан, Эрээнцавын боомтуудаар зөвхөн монгол иргэдийг оруулж эхэллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх