ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

2020/03/18
ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр өдрийн 12 цагийн орчимд Баян-Уул сумын нутаг Наян га гэх газарт хээрийн түймэр ОХУ-аас хил даван орж ирсэн байна. Тус түймрийг унтраахаар Баян-Уул суман дахь Онцгой байдлын гал унтраах 53-р анги, Баян-Уул сумын ЗДТГ-ын 1,2-р бүлгийн нийт 40 орчим ажилтан, алба хаагчид ажиллаж байна.  Салхины хурд бага байгаа учраас түймрийг унтраахад нилээд дөхөмтэй байгааг бидэнд мэдээллээ. 

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн 7 хоногт Баяндун сумын нутагт хээрийн түймэр гарсан бөгөөд одоогоор шалтгаан нөхцөл нь тодорхой болоогүй байна. 

ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх