ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮЧЭЭ ЗАЛУУСТ
Та манлайлах ур чадвараа сайжруулмаар байна уу?
Танд нийгмийн асуудлыг шийдэх оновчтой санаа байна уу?
Та эх орондоо эерэг өөрчлөлт авчрахыг эрмэлздэг үү?
LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөр нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэлтэй, 25-40 насны 30 манлайлагч залуусыг сонгон шалгаруулна. Хөтөлбөрт шалгарснаар оролцогчид манлайлах чадвараа сайжруулах, ур чадвараа тэлэх цогц сургалтад хамрагдана. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн зорилго нэгтэй, чадварлаг залуустай хамтран нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогын түвшинд нөлөөлөх төсөл хэрэгжүүлнэ. Хөтөлбөр дараах гурван бодлогын сэдвийн хүрээг хамарна. Үүнд:
(1) Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах;
(2) Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;
(3) Байгаль орчин, хотжилтын асуудлууд багтана.
Өргөдлийн маягт бөглөх: https://form.jotform.com/200118347897461
Өргөдөл хаагдах хугацаа: 2020 оны 4-р сарын 19
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/LEADMongolia/ фэйсбүүк хуудаснаас авна уу.
LEAD Mongolia хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning ТББ хэрэгжүүлж байна.
LEADMongolia 2020 Монгол дахь хөтөлбөр зарлагдлаа | |
Jaran.MN Facebook |