4-р сарын 1-ний өдөр Хэрлэн сумын 3-р багт байрлах музейн урд талын төв шугамд гэмтэл гарчээ. Цэвэр усны ф400мм голчтой төв шугамд гарсан гэмтлийг “Дорнод НАА” ОНӨААТҮГ-аас шуурхай засварлаж дуусгалаа. Урин дулааны цаг ирж буй хэдий ч газрын хөлдүү бүрэн арилаагүй байгаа тул засварыг хийж дуусгахад багагүй хүндрэл үүсжээ. Манай аймгийн хэмжээнд буй цэвэр усны шугамууд олон жилийн насжилттай тул үе үе цоорч эвдрэл гарах нь элбэг байдаг байна.
Музейн урд талын төв шугамд гарсан гэмтлийг шуурхай засварлалаа | |
Jaran.MN Facebook |