Ойрын өдрүүдэд салхи ихтэй байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2020/04/15
Ойрын өдрүүдэд салхи ихтэй байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Энэ сарын 12-ноос эхлэн Дорнод аймгийн нийт нутаг нэн хуурайшилтын зэрэглэлд шилжжээ. Ойрын өдрүүдэд хүчтэй салхи ихтэй шороон шуургатай байх учраас болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 12 удаагийн ой хээрийн түймэр гарч 150 мянган га ой, 17,5 мянган га бэлчээрийн талбай шатжээ. Үүний улмаас байгаль экологид 3,3 тэрбум төгрөгний хохирол учираад байна.

Ойрын өдрүүдэд салхи ихтэй байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх