Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал өнөөдөр болно

2020/04/20
Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал өнөөдөр болно

Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2005 онд сумынхаа төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тогтоол гаргасан байдаг. Улмаар тус сумын төвийн газрыг Талын жигүүр компани нүүрсний хайгуулын лицензээр эзэмшиж байгаад 2019 оны 1-р сард ашиглалтын лиценз болгон өөрчилсөн байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд эдэлбэр газрыг өөрчлөх эрх байхгүй тул АМГТГ анхнаасаа хууль бус шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг “Талын жигүүр” компанид олгосон гэж Матад сумын одоогийн удирдлагууд үзэж дээрх лицензийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно. Дашрамд мэдээлэхэд, дээрх хууль бус шийдвэрээс болж Матад сум өнөөг хүртэл сумын хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй, газраа өмчилсөн 932 иргэн, газрыг эзэмшиж байгаа 500 гаруй иргэн аж ахуй нэгж, 50 гаруй төрийн байгууллагуудын эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна.

Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал өнөөдөр болно  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх