АМГТГ-ын хүсэлтийн дагуу Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал хойшилжээ

2020/04/22
АМГТГ-ын хүсэлтийн дагуу Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал хойшилжээ

Дорнод аймгийн Матад сумын төв болох Зүүнбулагт Талын жигүүр компани нүүрсний А лиценз эзэмших болсон. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтсийн даргын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн  шийдвэрээр тус сумын төвийг хэзээ ч ухахад бэлэн болоод байна. Энэ нь Матад сумын иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүссэн тул дээрх А лиценз олгосон шийдвэрийг цуцлуулах асуудлыг Матад сумын удирдлагууд удаа дараа тавьж байна. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нарт удаа дараа хандаж байсан ч асуудал шийдвэрлэгдэх нь битгий хэл энэ талаар нэг ч яриагүй, хөөцөлдөөгүй байна. Тиймээс тус сумын ИТХ-ын дарга Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Дээрх асуудлаарх шүүх хурал өчигдөр болох байсан ч АМГТГ-ын хүсэлтээр шүүх хурал 5-р сарын 6-ныг хүртэл хойшлогджээ. 

 
АМГТГ-ын хүсэлтийн дагуу Матад сумын төвийн газрын А лицензийг цуцлах эсэх шүүх хурал хойшилжээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх