Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Улз голын усны түвшин жил ирэх тусам багасаж татарч тасрах үзэгдэл нэмэгдэх болсон. Ийм учраас Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон улз төслийг санаачилан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Улз гол дээр 3 үе шаттай ажил хийгдэх бөгөөд эхний удаад өртөг багатайгаар нь урсацын тохируулга хийх ажлыг сонгон авчээ. Баяндун сумын Түргэн багийн нутаг Тээг уул орчимд далан барьж хур бороо үер, цасны усыг хуримтлуулах замаар усан сан байгуулан тохируулгатайгаар Улз гол руу урсгах юм байна. Ингэснээр Улз гол байнгын урсацтай байх боломжтой болно гэж усныхан үзэж байгаа. Энэ ажлыг хийхэд улсын төсвөөс 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч нь сонгон шалгараад байна. Харин одоо Баяндун сумын ИТХ-аас дээрх газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр хүлээгдэж байна.
Маргааш Баяндун сумын ИТХ Улз голын урсац тохируулганы ажил эхлэх эсэхийг шийднэ | |
Jaran.MN Facebook |