2020 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 5-р сарын 15-нд нутгийн баруун болон зүүн хэсгээр, 16, 17-нд бүх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүснэ. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
2008.05.26,27-нд буюу 12 жилийн өмнө Хэнтий Дорнод СБ Дорноговьд цаг агаарын гамшгийн улмаас 52 хүн эрсдэж, 382 мянган мал хорогдож, эрчим хүчний 62, холбооны 668 шон, 110 гэр нурж ихээхэн хохирол учирж байсан. Энэ удаагийн 5-р сарын 15-17-ны цаг агаарын байдал энэ гамшигтай төстэй тул хол замд гарахгүй байж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна | |
Jaran.MN Facebook |