Матад сумын төвийн Зүүнбулагийн "ЛИЦЕНЗ"-ын шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд 10 цагт эхэлсэн боловч Талын жигүүр ХХК-ны хүсэлтийн дагуу дахин 14 хоногийн хугацаатай хойшлогджээ. Ийнхүү 4 дэх удаагаа хойшилж 2020 оны 6-р сарын 9-ны өдөр болохоор болсон байна. Үйл явдлыг эргэн сануулвал, Талын жигүүр компани Матад сумын төвийн газрыг бүхэлд нь нүүрсний А лицензээр эзэмшиж байгаа бөгөөд ингэхэдэ Монгол улсын усны тухай хууль, Үндсэн хууль, Газрын тухай хуулиудыг зөрчөөд байгаа юм. Тийм учраас Матад сумын иргэд, төр захиргааны байгууллагаас хууль зөрчиж Талын жигүүр компанид олгосон лицензийг цуцлах нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаад байна. Дээрх асуудлаарх шүүх хурал өнөөдрийг хүртэл нэг ч хуралдалгүй Талын жигүүр компанийн хүсэлтээр хойшилсоор байна.
Шүүх хурал 4 дэх удаагаа хойшиллоо | |
Jaran.MN Facebook |