#Дорнод: 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевизийн жагсаалт

2020/05/27
#Дорнод: 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевизийн жагсаалт

Монгол улсын их хурлын 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн, сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалтыг ХХЗХ-ноос гаргасан байна. Энэхүү жагсаалтанд Дорнод аймгийн 5 телевиз орсон бөгөөд Ашдын нөхөр ХХК-ийн #Дорнод телевиз, Гэгээн гэгээ ХХК-ийн #Мижи тв, Дорнын хэрлэн тал НҮТББ-ын #Тв6 телевиз, Ийст юу би өү ХХК-ийн #Д1 телевиз, Шинэ зураг ХХК-ийн #Нутаг_21 телевизүүд байна. Эдгээр телевизүүд нэг өдөрт нийт 60 минутын сонгуулийн сурталчилгаа явуулах эрхтэй бөгөөд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгаа 15 минут байхаар хуульчлагджээ. Хэрвээ дээрх хугацааг хэтрүүлж сурталчилгаа явуулсан тохиолдолд 100 сая төгрөгөөр торгох юм байна. Үүнд, Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавих бөгөөд иргэдийн санал гомдлыг 304258 дугаарын утсаар хүлээн авна гэж Харилцаа холбооны Зохицуулах хорооноос мэдээллээ. 

#Дорнод: 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевизийн жагсаалт   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх