Дорнод аймгийн Матад, Халхгол суманд үйл ажиллагаа явуулж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компани Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалт буюу сумдтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ажлыг орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тэмцлийн үр дүнд энэ оны 1-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Гэрээг Матад сум, Петро Чайна Дачин Тамсаг компани байгуулж АМГТГ баталгаажуулах ажил хүлээгдээд байсан. Харин 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа өнгөрсөн 7 хоногт АМГТГ гэрээг баталгаажуулснаар Халхгол, Матад сумдуудад Петро Чайна Дачин Тамсаг компани 2018,2019 онуудын нөхөн төлбөр буюу тус бүр 500 сая төгрөг, 2020 оноос эхлэн жил бүр 450 мянган доллар өгөхөөр боллоо.
Матад, Халхгол сумдын Петро Чайна Дачин Тамсагтай байгуулсан гэрээ баталгаажлаа | |
Jaran.MN Facebook |