Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмын бөхийн сорилго барилдаан энэ сарын 5-ны өдөр боллоо. Тус барилдаанд 48 бөх зодоглосон бөгөөд аймгийн заан Э.Батжаргал түрүүлж аймгийн харцага Э.Мөнхзоригт үзүүрлэн аймгийн начин Э.Бат-Эрдэнэ шөвгөрсөн байна. Энэ жилийн баяр наадам 7-р сарын 11,12-ны өдрүүдэд улс аймаг сумын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдах юм. Аймгийн баяр наадамд 128 бөх хурд хүчээ сорин барилдах юм байна.
Наадмын сорилго барилдаанд аймгийн заан Э.Батжаргал түрүүллээ | |
Jaran.MN Facebook |