Петро Матад компанид хариуцлага тооцуулахаар Цагдаагийн газарт ханджээ

2020/07/06
Петро Матад компанид хариуцлага тооцуулахаар Цагдаагийн газарт ханджээ

Өнгөрсөн онд Матад суманд хууль бусаар газрын тосны хайгуул явуулсан Петро Матад компанийг аймаг, сумын удирдлагууд болон ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй эсэргүүцэн тэмцсэн. Үүний үр дүнд Аймгийн Засаг даргын 2019 оны А/600 дугаар газар албадан чөлөөлөх тухай захирамж гарч тухайн оны 12 дугаар сарын 11-ны өдөр газар чөлөөлөх ажлыг Матад сумаас зохион байгуулсан юм. Улмаар тус газарт байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэн Петро Матад компаниар нөхөн сэргээлт хийлгэж хохирлыг төлүүлнэ гэдгийг Матад сумын Засаг дарга Э.Төмөрбаатар хэлж байсан. Тэгвэл энэ асуудлаар Матад сумаас Дорнод аймгийн Цагдаагийн газарт хандаад байгаа юм байна. Тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт Петро Матад ХХК-ийг холбогдуулан шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Матад сумын Засаг даргаас Дорнод аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. 

Петро Матад компанид хариуцлага тооцуулахаар Цагдаагийн газарт ханджээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх