Нийгмийн хариуцлагын гэрээ үр дүнгээ өгч эхэллээ

2020/07/06
Нийгмийн хариуцлагын гэрээ үр дүнгээ өгч эхэллээ

Газрын тосны тухай хуулийн 11,2,17 дахь заалт буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах гэсэн заалт бий. Гэтэл Петро Чайна Дачин Тамсаг компани өнөөг хүртэл Газрын тосны 19,21-р талбай орших Дорнод аймгийн Матад, Халхгол сумдтай гэрээ байгуулаагүйгээс гадна эдгээр сумдын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаагүй байдаг. Ийм учраас Матад сумын одоогийн удирдлагууд, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Газрын тосны тухай хуулийн 11,2,17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг 2018 оноос эхлэн тавьж ирсэн. Улмаар энэ оны эхээр асуудлыг нилээд өндөр түвшинд тавьж иргэдийн тэмцэл эсэргүүцлийн жагсаал болсны үндсэн дээр уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх асуудлаар талууд зөвшилцөлд хүрсэн юм. Ингэхдээ 2018, 2019 оны гэрээг нөхөн үйлдэж 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр, 2020 оноос эхлэн жил бүр 450 мянган доллар олгох бөгөөд үүний 400 мянга нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 50 мянга нь мөнгөн хэлбэрээр олгогдохоор гэрээнд тусгасан байна. Өнөөдөр олон жил хөөцөлдсөний эцэст зөвшилцөлд хүрсэн гэрээний үр дүн гарч эхний ээлжийн мөнгөн хэлбэрээр олгогдох 50 мянган доллар Матад сумын сум хөгжүүлэх санд байршсан байна.

Нийгмийн хариуцлагын гэрээ үр дүнгээ өгч эхэллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх