Энэ сарын 2-ны өдөр Халхголд 3 настай хүүхэд усанд осолдож гурав хоногийн дараа түүний цогцос олдсон байна. Мөн энэ явдлаас 2 хоногийн дараа буюу 7-р сарын 4-нд Хэрлэн голд 39 настай эрэгтэй архи согтууруулах ундаа уусан үедээ голын усанд сэрүүцэх гэж ороод осолджээ. Онцгой байдлын газраас үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн голд байнгын завьт болон мотоциклтой эргүүл гарган ажиллаж байгаа ч иргэдийн сонор сэрэмж муу байна. Ялангуяа бага насны хүүхдүүд эцэг эхдээ хэлэхгүйгээр голд орох, голын эргээр сэлгүүцэх тохиолдол их байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн 2018 онд 11 хүн усанд осолдсон бол 2019 онд 4 хүн усны ослоор амь насаа алджээ.
Халхгол суманд 3 настай хүүхэд усанд осолджээ | |
Jaran.MN Facebook |