7-р сарын 14-ний байдлаар Хэрлэн голын усны түвшин 164 см хүрч олон жилийн дундаж түвшинг 29 см-ээр давж үерийн түвшинд дөхөөд байна. Ойрын өдрүүдэд гэнэтийн аадар бороо болон үргэлжилсэн хур борооны эрчимшил , голын эх үерлэсний улмаас ирж буй усны хэмжээнээс шалтгаалан Хэрлэн гол богино хугацаанд үерлэж болзошгүй байна. Иймд голын эрэг дагуу байрлаж буй наадамчид , аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.
Хэрлэн гол үерийн түвшинд ойртож байна | |
Jaran.MN Facebook |