Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын баярын өдөр тохиож байна

2020/07/18
Өнөөдөр Цагдаагийн байгууллагын 99 жил, Дотоодын цэргийн 98 жил, Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газрын 85 жилийн түүхт ой буюу Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын баярын өдөр тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан алба хаагч, ажилтнуудыг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн тэргүүний ажилтан” тэмдэг, Аймгийн Засаг даргын жуух бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Дотоодын цэргийн алдар тэмдэг”, Цагдаагийн хүндэт жуух бичиг, “Албаны төлөө 1,2,3 медалиар тус тус шагналаа. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдад Цагдаагийн газрын даргын тушаалаар Хугацааны цол олгож, шилдэг ажилчдыг шагналаа. Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамт олон ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж 2019 он болон 2020 оны хагас жилийн ажил, үйлсээрээ цагдаагийн байгууллагын хэмжээнд улсдаа тэргүүлсэн байна.  
 
Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын баярын өдөр тохиож байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх