Баянтүмэн сумын ЭМТ-ийн барилга 1975 онд анх ашиглалтад орж байсан бөгөөд 45 жилийн хугацаанд нэг ч удаа их засвар хийж байгаагүй байна. Улмаар барилгын үндсэн бүтэц буюу хана, тааз, цонх, шаланд хагарал эвдрэл үүсч, сууринд суулт өгч, өвлийн улиралд маш хүйтэн хөгц мөөгөнцөр үүсдэг, будаг шохой хууларч унасан гээд хүндхэн нөхцөл байдалд тус төв үйл ажиллагаа явуулж байна. МХГ-аас 2012, 2018,2019 онуудад дээрх барилга нь хүний эрүүл аюулгүй хэвтэн эмчлүүлэх болон ажиллагсдын ажиллах нөхцөлийг ноцтой алдагдуулж байгаа учраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тус эмнэлэг шинэ байртай болох асуудлаа 8 жил хөөцөлдөж энэ онд улсын төсөвт шинэ эмнэлгийн барилгын хөрөнгөө тусгуулж ийнхүү барилгынхаа шавыг тавилаа.
Баянтүмэн сумын ЭМТ-ийн шинэ барилга ирэх 2021 онд ашиглалтанд орно | |
Jaran.MN Facebook |