Баянтүмэн суманд 20 айлын 100 орчим үхэр яс сөнөрөх өвчнөөр үхээд байна

2020/07/28

Байгаль цаг уурын өөрчлөлт бэлчээрийн талхагдалаас үүдэлтэйгээр өвс  ургамлын бүтцэд өөрчлөлт орж байгааг судлаачид хэлж байна. Үүний үр дагавраар мал өвс ургамалаас авах ёстой шим тэжжээлээ авч чадахгүйд хүрч үхэж хорогдох болсон байна. Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нэг айлын 15-20 үхэр ийм нөхцөл байдлаас болж үхээд байна.

Текст: Шим тэжээлийн дутагдалд орсны улмаас мал ялангуяа үхэр үхэж байгаа энэ өвчнийг яс сөнөрөх гэж нэрлэдэг байна. Уг өвчин зонхилон гарч байгаа Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган зэрэг сумдад хийгдсэн судалгаагаар зарим төрлийн ургамал ургахгүй болж, ашиг шимт байдал нь багасаж , тэдгээр өвс ургамалд агуулагдах эрдэс бодис алдагдсан гэж тодорхойлжээ. Энэ нь байгаль цаг уурын өөрчлөлт болоод тухайн газрын бэлчээрийн доройтолтой шууд холбоотой гэж үзэж байна. Үүний улмаас  мал үндсэн идэш тэжээл болох өвс ургамлаасаа авдаг хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүйд хүрч, тамир тэнхээ алдан үхэж байна. Энэ жилийн тухайд л гэхэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд 20 гаруй айлын 100 орчим үхэр тэрдундаа саалийн үнээ яс сөнөрөх өвчнөөр үхээд байна.  Сүүлийн жилүүдэд бэлчээр сэлгэлт гэдэг ойлголт үндсэндээ мартагдсан. Нөгөөтэйгүүр малын тоо толгой эрс нэмэгдэх болсон зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан сөрөг нөлөөлөл их байгааг хэлж байна. Тийм учраас Баянтүмэн сум бэлчээрийн даац, талхигдалд судалгаа хийх ажилд орсон байна.

 

Баянтүмэн суманд 20 айлын 100 орчим үхэр яс сөнөрөх өвчнөөр үхээд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх