Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаарх бүсийн удирдлагын уулзалт Хэнтий аймагт боллоо

2020/08/01

 Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалтыг 2020 оны 7сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.  Уг ажлын хэсэгт ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангий яам, Эрүүл мэндийн яам, ОБЕГ , УЦУОША-ны удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна. Ажлын хэсэг Дорнод, Хэнтий ,Сүхбаатар аймгийн Засаг дарга нар холбогдох агентлаг хэлтсийн удирдлага нартай уулзаж өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах , цаашид анхаарах асуудал , тулгамдаж буй асуудлын тухай ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт шийдэлд хүрэх зорилготой ажиллажээ. Энэхүү уулзалтад Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлыг хангах мэдээлэл, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаарх бүсийн удирдлагын уулзалт Хэнтий аймагт боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх