Бүсийн төв, Дорнод аймгийн ОБГ, Эрэн хайх аврах ангиас алба хаагчдынхаа бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор усны сургалтыг зохион байгууллаа. Танхимын сургалтаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед багаж хэрэгсэл түүнийг ашиглах, усанд осолдогчийг уснаас аварч гарган хиймэл амьсгал хийх, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, усны гүнээс эрэн хайх, аврах зэрэг хичээлийг заасан байна. Харин дадлагын сургалтыг Баянтүмэн сумын Шаазан нууранд өнөөдөр зохион байгуулах байсан боловч Хэрлэн голд нэг иргэн усанд осолдож эрэн хайх ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан дээрх дадлагын сургалт хойшилжээ.
Онцгой байдлын газар усны сургалт зохион байгууллаа | |
Jaran.MN Facebook |