Анхааруулга: 8-р сарын 13-нд дуу цахилгаантай усархаг үргэлжлэн бороотой

2020/08/11
Анхааруулга: 8-р сарын 13-нд дуу цахилгаантай усархаг үргэлжлэн бороотой

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр говийн аймгуудын нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо үргэлжлэн орох, борооны өмнө салхи түр зуур ширүүсч зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй тул:
• Иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх
• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах,
• Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, загасчлах, мал услах, туухгүй байх
• Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
• Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,
• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байхыг БҮСИЙН ТӨВ ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

Анхааруулга: 8-р сарын 13-нд дуу цахилгаантай усархаг үргэлжлэн бороотой   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх