Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Бунхан толгой” орчимд Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суугч иргэн Б.Гөлөгөө /27 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 10 дугаар багт оршин суугч Г.Пунцагдорж /28 настай, эрэгтэй/ нар нь усанд осолдсон тухай дуудлага 2020.08.09-ний өдрийн 07:03 цагт Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай эрлийг зохион байгуулж 8-р сарны 10-ны өдрийн 08:25 цагт Г.Пунцагдоржийн /28 настай, эрэгтэй/ цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 300 метрийн зайд “Бунхан толгой” орчмоос олсон бол 8-р сарын 12-ны өдрийн 13:47 цагт Б.Гөлөгөөгийн /27 настай, эрэгтэй/ цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 10 км-ийн зайд Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадан хясаа” орчоом голын мандал дээр доошоо харсан байдалтай хөвж байсныг олсон байна.
Мөн Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд хөл алдаж усанд осолдсон Г.Батсайханы /30 настай, эрэгтэй/ цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 50 км-т Бянтүмэн сумын Жаргалант багийн “Хутаг уул” орчим голын хойд талын эрэгт усны мандал дээр доошоо харсан байдалтай хөвж байсныг тус тус олж, цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Хэрлэн голд живж амиа алдсан 3 иргэний цогцсыг оллоо | |
Jaran.MN Facebook |