“Юнител” Чойбалсан хотод 2 салбараа нээлээ

2020/09/02

Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн салбарт хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Юнител групп Дорнод аймагт 2 салбараа шинэчилж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн тууз хайчлах ёслолд Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Юнител группийн Борлуулалт үйлчилгээ хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн, Дорнод аймаг дахь Юнителийн салбарын эрхлэгч Н.Эрдэнэцэцэг, Дорнод аймаг дахь Юнителийн салбарын эрхлэгч Д.Болортоль нар оролцсон ба хэрэглэгчид ч тав тухтай, орчин үеийн дижитал салбараар үйлчлүүлэх болсондоо баяртай байгаагаа хэлж байсан юм. Юнител групп нь хэрэглэгчдэдээ амьдралын дэвшилтэт хэв маяг, байгальд хайртай ухаалаг хэрэглээг санал болгодог. Тиймдээ ч хэрэглэгчдийн хэрэглээг илүү тав тухтай, өөрөө өөртөө үйлчилдэг, цаасгүй цахим үйлчилгээг хүргэхээр салбараа ийнхүү дахин тохижуулсан байна. 70-р байрны “Гэгээ” төвд нээгдэж байгаа салбарын хувьд хэрэглэгчидтэйгээ илүү ойртсон олон худалдаа үйлчилгээ, кофе шоп-той хамт оршиж байгаа нь таны цаг завыг хэмнэх юм. Нээлтийн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хэрэглэгчид дундаас ухаалаг гар утас, гэр интернет төхөөрөмж болон Мөнгөн дугаарын эзнийг тодруулж, үйлчилгээ авсан эхний 150 хэрэглэгчид гарын бэлэг бэлэглэсэн юм. Нээлтийн 7 хоногийг тохиолдуулан дараах урамшуулалтай байгаа юм байна. - Цоо шинэ хэрэглэгчдэдээ Бүтэн жилийн турш дата бэлэгтэй - СИМ сэргээлт үнэгүй - СИМ сэргээх, шинэ дугаар авах, цэнэглэлт хийх бүрдээ тоо таагаад 888GB хүртэлх дата бэлгийн эзэн болох - Дата тоглоом тоглох зэрэг олон сонирхолтой бэлэгтэй. НОГООН ГЭР БҮЛД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Юнител” Чойбалсан хотод 2 салбараа нээлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх